Д.Сумъяабазар даргын баг 128 саяар ГАЦУУР МОД, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ авна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 долоо хоногн өмнө

Бөх хүний бие нь чанга ч хотыг удирдахад “ухаан нь дутаж” байна. Өдөрт  гурваас таван хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж, эсвэл зам тээврийн осолд золгүй байдлаар бэртэж байхад МАНай хотын дарга баяр цэнгүүн, найр наадамд л хамаг төсвөө зарцуулаад дуусах нь Хотын даргын ажлын үр дүн нь 128 саяар ГАЦУУР МОД худалдан авч, амьтадын дүрстэй гоёл чимэглэл гялалзуулахад бус нэг ч гэсэн хүүхэд бэртэж гэмтэхгүйгээр санаа амар хичээлдээ явдаг, нэг ч гэсэн гэр бүл эрүүл саруул амар тайван амьдархад оршиж байгаа юм.

Монгол Улсын Их хурлаас онц шаардлаггүй зүйлд төсөв зарцуулахыг хуулиар хориглосон. Төсвийг хэмнэ гэж Засгийн газар нь тогтоол хүртэл гаргачихаад байна. Гэтэл ХОТЫН ДАРГА, түүний багийнхан татвар төлөгчдийн 128 сая төгрөгөөр ГАЦУУР МОД, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ худалдан авах тендер зарласан байна. Хотын захирагчийн ажлын албаны даргаар Чингэлтэй дүүргийг олон жил удирдсан УИХ-ын гишүүн асан Даваагийн Ганбод ажилладаг. Өмнөх дарга Т.Гантөмөр нь өөрийнхөө ажлыг ФЭЙСБҮҮКЭЭР СУРТАЛЧИХАД зориулж төсвийн 20 саяыг зарцуулах тушаал гаргаж байв. Д.Ганболд даргын хувьд дөрвөн сарын настай хотын төвөөр тарьсан цэцгийг хянах гэх агуулгаар 200 саяар ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН хийлгэх тендер зарлаж байсан. Гэвч үр дүнд хүрэлгүй замхарсан.

Иргэдийнхээ ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нь хотын удирдлагуудын үндсэн үүрэг. Айдас хүйдэсгүй, амар тайван амьдрал чухал болохоос хэдхэн хоног хараад дараа нь мартагдар ГАЦУУР МОД ХЭРЭГГҮЙ шүү дээ, Д.Ганболд даргаа!!! Татвар төлөгчдийн мөнгөөр өнгөт металл хийц бүхий Буга, Согоо, Зоргол тус бүр нэг ширхэг, Баавгай, бамбарууш, Бүжин зэргийг тус бүр хоёрыг худалдан авахад 78 сая төгрөг зарлагадах аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.