Ч.САРАНТУЯА: Хүүхдүүд минь 4 ханатай гэрт ядуу амьдрууллаа гэж гомдоллож байна
Х.Цолмон
Эгэл амьдрал
/
4 сарын өмнө
Улстөрч.мн нийгэм рүү чиглэсэн сурвалжлагаараа иргэн Ч.Сарантуяаг онцолж байна

Тэр бээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж 5 хүүхдээ өрх толгойлон өсгөж хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн билээ. Гэвч тэрээр 5 хүүхдийнхээ төлөө ажлыг хүнд хүчир гэж гололгүй хийж явсаар үе мөчний өвчтэй болсон байна. Цаашлаад 14-тэй бага охин болон зээгээ тэжээх хүндрэлтэй болсон тул ажил амьдралд хэдийн хөлөө олж яваа хүүхдүүдээсээ тусламж гуйсан боловч хүүхдүүд нь төрүүлж өсгөсөн ээжийгээ үл хайхарчээ. Бага охин нь эмчийн хяналтад байдгийн дээр өр зээл гээд олон асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй аргаа барж байгаа түүнийг харьяа хороо дүүргийнхэн нь харж үзсэнгүй өөрийн хөдөлмөрөөр тэгшилж янзалсан газраас нь нүүхийг шаардаж хөөж байгаа тул биднээс тусламж гуйж холбогдсон юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.