2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хоёрдугаар зэргийн цусны даралт ихсэх өвчинтэй, эрсдэл өндөр оноштой хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмийн эмчилгээ хийлгэх явцдаа толгойн өвдөлт намдахгүй байсан учраас толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэж, тархины эдийн цус харвалт оношлогдож, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянаас зөвлөгөө авч, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн баг хамт олонтой хамтарч, дүүргийн эмнэлэгтээ цусан хураа авах мэс заслыг хийжээ. Мэс заслын явцад хүндрэл гараагүй, өвчтөний биеийн байдал тогтвортой байна.