Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж буй Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон түүний багийнханд хариуцлага тооцъё! Д.Амарбаясгалан сайдаа!! Төрийн шийдвэр, улсын хуулийг уландаа гишгэж том толгойлдог Орхон, Дархан-Уулын дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй болжээ. Учир нь дээрх дарга нар УИХ-аас баталсан Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөөр байна.
Тодруулбал 20 сая 577 мянган төгрөгийг УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарын бензин шатахуун, хоол унданд зарцуулсан. Б.Азжаргал дарга 2021-2022 онд хийсэн ажлынхаа тайланг хэвлүүлэхэд 16 сая 950 мянган төгрөг, ОХУ-ын Братск хотод болсон Эдийн засгийн V чуулганд Дарханы төлөөллийн зардалд 8,5 сая төгрөг, “Тогтвортой хөгжлийн зорилт –Шинэ сэргэлт” форумд 12,5 саяыг тус тус зарцуулжээ. Ингэхдээ Улаанбаатар хотоос Мандат, тугны суурь, тайзны даавуу зэргийг авсан байна.