Хан-Уул дүүргийн Засаг даргын ‘’Эко Эрүүл дүүрэг’’ үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн үүсэл хөгжил, байгаль түүхийн дурсгалт газар болон бүтээн байгуулалтын ажлуудыг таниулах, ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудад их түүхээ мэдэх, түүгээр бахархах үзлийг түгээх зорилгоор ‘’Их түүхийн жимээр’’ аяллыг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна. “Их түүхийн жимээр’’ аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 10, 26, 59 дүгээр сургуулийн сурагчид хамрагдлаа.