ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ төслийн захирал Д.БАТЗОРИГ жилд 70 саяын цалин авч 1,3 саяар ХООЛ иддэг!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
6 сарын өмнө

Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн дарга нарын  толгойны өвчин болсон “Замын түгжрэл”-ийг бууруулах гэж Засаг төр, хотын захиргаатайгаа хүч хавсраад ч барахгүй байна.  Тэрчлэн тусгай САЙД ТОМИЛООД ч тусыг эс олов. Нөгөө сайд нь “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг”, “Гэр хорооллын айлууд эмийн сан хайж чвдаг нь нөлөөлж байна” гэх зэргээр ЯДАРСАН ИРГЭДЭЭ “ДААПААЛЖ” ярих. Сайд томилогдсоноос хойш ТҮГЖРЭЛ ЯВАЖ НЭГ ХУВЬ Ч БУУРСАНГҮЙ. Тэгэхээр ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг.

Түгжрэлийг бууруулах төсөв “МӨНГӨ УГААЛТ” болохвий хэмээн бид өмнө нь хөндөн бичиж байсан. Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн “шадар” хүнээ “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгж” –ийн захирлаар томилчихсон.  Ч.Батзориг өмнө нь Улаанбаатар-Мандалговийн Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад Хотын дарга Д.Сумъяабазарын “Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх” болсон. 2022 оны 1 дүгээр сарын 01-ээс ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ нэгдсэн төслийн захирлаар томилогдсон. Удирдлагадаа 27 хүн удирдаж байгаа ч өнөөдрийг хүртэл гоц гойд хийж хэрэгжүүлсэн зүйл алга. Ямартай ч 2022 онд ТҮГЖРЭЛ БУУРАХ нь бүүхэл ШИНЭ АВТОБУС ч орж ирсэнгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг дээрх байгууллагын 27 хүний ЦАЛИНГИЙН ЗАРДАЛД сард 96 сая 100 мянга, жилд 1 тэрбум 153 сая 200 мянган төгрөг зарцуулдаг бол жилийн урамшуулалд 153 сая 750 мянган төгрөг нийт НЭГ ТЭРБУМ 306 сая 960 мянган төгрөг зарцуулдаг аж. Үүнээс захирал Ч.Батзоригийн хувьд нэг сарын үндсэн цалин гэж 5,2 сая, нэг жилд 62 сая 400 мянган төгрөг, жилийн урамшуулал гэж 8,3 сая төгрөг, ХООЛ УНААНЫ зардалд 1,3 сая төгрөгийг тус тус авдаг байна!!!

Харин хоол унааны зардалд нэг сард НЭГ САЯ 320 мянган төгрөг ЗАРЦУУЛДАГ байна. Тус нэгжийн ТУЗ-ийн гишүүд болох НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, Б.Одсүрэн, Ж.Алдаржавхлан, Г.Төгөлдөр, Д.Пүрэвдаваа, П.Ганзориг, Б.Мөнхбат, НЗДТГ-ын дарга асан Т.Оюунчимэг нар сар бүр 420 мянган төгрөгийн цалин жилдээ 5 сая 40 мянган төгрөг, ТУЗ-ын нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нь 1,2 сая жилд 14 сая 400 мянга нийлээд 54 сая 720 мянган төгрөгийг ямар ч ҮР ДҮНГҮЙ ЗАРЦУУЛДАГ байна.

Гэтэл Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын удирдлага дор хэд хэдэн агентлаг бий. Тэд ч бас тусдаа төсөвтэй, санхүүжилттэй, хоол унааны мөнгөтэй гэж тооцохоор Засгийн газраас баталсан 420 ТЭРБУМ ТӨГРӨГ эрх баригчдын ГАРЫН САЛААГААР УРСАЖ дуусах хандлагатай зүйл болох нь!!!

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
172.68.93.130
Yag buurj haragdaach
Баасансүрэн
6 сарын өмнө
172.69.252.149
Яагаад хотын хамгийн хөндүүр сэдэв дээр дөрөөлж ингэж идэж уудаг ховдогууд вэ. Хичнээн худлаа төсөл гаргаж яамгүй сайд ч гаргаад нэмэргүй . Тэдэнд зарцуулсан өчнөөн тэрбумаараа яармагт сургууль ажлын байр гаргаач. Яармагаас хотруу сургуульд хүүхдээ зөөж бна. Ажилдаа явж бна. Яармаг тэндээ ажил төрөл сургуультай бол хот руу хүмүүс явах шаардлагагүй шүү дээ.
Баасансүрэн
6 сарын өмнө
172.69.252.148

172.69.252.140
Энэ новшийн сайд нэртэй хөлдүү толгойг зайлуулах хэрэгтэй
Ариунаа
6 сарын өмнө
172.69.252.148
Түгжрэлийн сайдаар ч яах юм түгжрэл бууруулах дарга цэрэг албаар яах юм бэн.татан буулгаачээ.хайран төсөв мөнгө