"Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэнг дэлгэнэ
С.Одончимэг
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

07.30 цагт: Д.Сүхбаатарын талбайд:Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж цэнгүүлнэ.

09.00 цагт: “Блью  кай” зочид буудалд: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол-Японы соёлын өвийн форум" болно.

09:00 цагт: Д.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэнг дэлгэнэ.

10.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна.

11:40 цагт: “Чингис хаан”-ы музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол орон, Монголчууд" Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ.

12.00 цагт: Төрийн ордонд Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.

14.00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг дэлгэнэ. 

15.00 цагт: Соёлын төв өргөөнд: Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу  “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Төрийн хүндэтгэлийн тоглолт болно.

17.00 цагт: Улсын драмын эрдмийн театрт Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг тоглоно.

 19.00 цагт: "Болор цом" яруу найргийн 40 дэх наадам зохион байгуулагдана.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.