Чингис хааны эш хөрөг сэдэвт лекц боллоо
З.Ханд
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө
Багануур ХК-ийн захиргааны урилгаар МУСГЗ, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу хүрэлцэн ирж нийт ажилтнуудад Чингис хааны эш хөрөг сэдвээр лекц уншлаа.
Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархал”-ын өдөрт зориулан зохион байгуулсан энэхүү лекцэнд ажилтнууд туйлын сэтгэл хангалуун байв.

Соёлын өвийг хайрлан түгээгч сэтгүүлч, судлаач МУСГЗ Г.Бадамсамбуу нь хоёрдугаар мянганы түүхэн хүн Чингис хааны мэндэлсэн өдрийн тухай болоод эш хөргийн тухай олон сонирхолтой баримт, эрдэмтдийн судалгааг үндэслэн ярьлаа. Их хааны нутаглаж байсан газар нутагт ажиллаж амьдарч буй Багануурчууд, уурхайчид бидэнд бахархал, омогшил төрүүлж ажлын нэгэн өглөөг гайхалтай сайхан эхлүүлсэн сэтгүүлч судлаач Г.Бадамсамбуу танд талархал илэрхийлье. Монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд тань амжилт хүсье


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.