Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараас 4 гавьяат төрлөө
З.Ханд
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улс тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээлээ. 

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ахмад настан, худалдааны ахмад ажилтан Барын Дашжид     

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ахмадын хорооны дарга Жамъянжавын Далайжаргал        

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР 
Булган аймгийн Сэлэнгэ сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Чойсүрэнгийн Вандансүрэн    

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР 
“Бодь интернэшнл” ХХК-ийн зөвлөх Санжийн Нацагдорж нарыг шагналаа. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ерөнхий санхүүч Пунцагийн Энхбаяр
  2. “Жэтро холдинг” ХХК-ийн захирал Санжпэрлээгийн Төмөрчөдөр    

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Мандахын Чулуунцэцэг    
  2. Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Энхтөрийн Сугарбаяр 
  3. Бодлого, төлөвлөлтийн газрын Мэргэжилтэн Пүрэвийн Түмэнбаяр    
  4. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Дагвадоржийн Мөнхгэрэл    
  5. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэргэжилтэн Цэвэгмэдийн Мөнхнасан    
  6. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Чулуунбаатарын  Болдбаатар
  7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Дамдинсүрэнгийн Чинбат  
  8. Зээлийн батлан даалтын сангийн өрийн удирдлагын газрын дарга Хаянхарваагийн Заяажаргал    
  9. Зээлийн батлан даалтын сангийн өрийн удирдлагын ахлах мэргэжилтэн Мөнхжаргалын Баярцогт        

Засгийн газрын шагнал- Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр

  1. Асралт-Эрдэнэ ХХК-ийн менежер Болдбаатарын Уянга 
  2. Асралт-Эрдэнэ ХХК-ийн борлуулагч Бооройн Баярчимэг нар шагнууллаа.

Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гардуулан өгч, эрүүл энх, сайн сайхан, ажлын өндөр амжилт хүслээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.