Монголын анхны чөлөөт хэвлэл "Сэрүүлэг" сонин, TV8 телевизийн үүсгэн байгуулагч С.Баярмөнх СГЗ цолоор энгэрээ мялаалаа
С.Одончимэг
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дүгээр зарлигаар “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр”-ийг тохиолдуулан соёл, урлагийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг гавьяат цол тэмдгээр шагналаа

Тус цол тэмдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр гардуулан өгсөн бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 11 уран бүтээлчийг шагнаж Монгол Улсын Урлагийн  гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр

Г. Баяртай:  Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо" ТББ-ын тэргүүн, бие биелээч

Д. Түвшинбаяр: Гэрлэх ёслолын ордны ерөөлч, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн морин хуурын багш

М. Долгорсүрэн: Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ахмад ажилтан, Соёл олон түмний зохион байгуулагч

С. Баярмөнх:  Анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч, сэрүүлэг болон TV8 телевизийн үүсэн байгуулагч нарыг тус тус шагналаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.