Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний асуудлыг дахиж АРГАЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН. Ард түмэнд ҮНЭНЭЭ ХЭЛЬЕ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2 сарын өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.  Тэрбээр "Эрчим хүчний асуудлыг аргалаад яваад байж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр.

Улаанбаатарт дөрвөн эх үүсвэрээс дулаан нийлүүлж байгаа. 2024-2025, 2025-2026, 2026-2027 онд галлагааны улирлын дутагдаж байгаа хүчин чадлыг тархмал зургаан эх үүсвэрээр нэмж байгуулахаар зураг нь хийгдээд дуусаж байна. 

Эхнийх нь төслийг эхлүүлсэн. Энэ бол Амгалан дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөлд гүйцэтгэгч нь шалгарсан. Чадвал ирэх өвлөөс өмнө нь холбоно. Улаанбаатар дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж буй өртгийнхөө 40 орчим хувьтай л байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ онд хүлээгдэж буй дүнгээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэгэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид саяхан үнэ нэмэх ажлыг хийсэн. 

Харин ахуйн хэрэглээний эрчим хүчний үнийг нэмж чадаагүй. Дулаан болон цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр. Шалтгаан нь цар тахал болон ОХУ, Украины байдал үнийн өсөлтөд нөлөөлж байна. Иргэдийн хэрэглэж буй дулаан, цахилгааны үнийг эдийн засгийн уналт зогсоод, өсөлт гарсан нэг жилийн дараах жилээс нэмэхгүй бол хэрэглэгч нарын төлбөрийн чадвар хангалттай биш байгаа.  Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын тухайд эрчим хүчний үнийг нэмсэн" гэв. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 сарын өмнө
172.69.252.149
Энээс бирдээс өөр хүн олдоогүй умуу үнэн бүтэхгүй лалрууд умаа торгох хураах төтвар нэмэх бизда нээрээ тэсвэр дуусаж бна шү
Цэвэр Монгол хүн
2 сарын өмнө
162.158.102.23
Увсын ханаж чадахаа мэдэхгүй улаан луйварчин ингэж л таарна Хурд гээд баахан заваан барилга бхрчихсан зарим нь хүчтэй салхинд найгадаг гаднаа ямар ч зогсоол хүүхдийн талбай ч байхгүй сэтгэлгүй алуурчин Чойжилсүрэн Харваас шижгийн аиьтан хайран Байгал хамгаалагч залуу !!!
Зочин
2 сарын өмнө
172.69.252.140
Энэ үнэн байхаа алдагдалтай ажилладаг үйлдвэрлэл яаж сайн байхав төр засгаас анхаарч засах байх гэж найдаж байна