Гэр хорооллын айл өрхийн цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифийн хөнгөлөлтийг Засгийн газраас 2023 оны төсөвт тусгасан. Нийт 200 гаруй мянган өрхийн санал хүсэлтийн дагуу төсвийн ажлын хэсэгт танилцуулж байсан. Харин 2022 оны шөнийн тарифийг 11 сараас эхлэн тооцож нөхөж олгохоор болж Эрчим хүчний яам шийдвэрлэсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа.