“Ажлын байрны стресс, Ажлаас халшрах хам шинж, түүнийг даван туулах нь” агуулгын хүрээнд сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө

Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор өрнүүлж байна.

 
Аяны хүрээнд БГД-ийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сэтгэл зүйч Г.Түвшинжаргалтай хамтран “Ажлын байрны стресс, Ажлаас халшрах хам шинж, түүнийг даван туулах нь” агуулгын хүрээнд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан бөгөөд сургалтад Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэс, Хороодын нийгмийн ажилтанууд, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн алба хаагчид гээд 80 гаруй албан хаагч хамрагдлаа. Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд Ажлын байрны стресс, ажлаас халшрах хам шинж гэж юу вэ?, хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнийг хэрхэн даван туулах вэ? зэрэг агуулгын хүрээнд сургагч багш мэдээлэл хийж, албан хаагчид санал солилцож, НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” урилгад нэгдлээ.

Энэ жил Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ–ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн 16 хоногийн аяны гол зорилго нь жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд авчрах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв уриан дор “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.