Дэлхийн хөрсний өдөрт зориулж эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй байгууллагаас (FAO) жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн Хөрсний Өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Энэ өдөр хүн төрөлхтний хувьд хөрс ямар чухал ач холбогдолтой болох, хүн амын хүнсний аюулгүй байдал, экосистемд хэрхэн нөлөөлж байгаад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, олон нийтийн дунд мэдлэг олгох, мэдээлэл түгээх арга хэмжээнүүд, экологийн боловсрол олгох нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Хүнс хөрснөөс эхтэй” гэсэн уриатайгаар дэлхий нийт хөрсний өдрөө тэмдэглэнэ. 

Дэлхийн хөрсний өдөрт зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран ‘’Хөрс хамгаалал, бордоо үйлдвэрлэлийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 
Хуралд Чингис хааны одонт, Академич Д. Доржготов, Хөдөлмөрийн баатар Ч. Хурц, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн, УХХ, ШУА ГГЭХ, ХХТХ, БХ гэх мэт 18 байгууллагын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд оролцож 13 илтгэл хэлэлцүүллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр нь “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, Хүнс эрүүл бол Хүн эрүүл” гэсэн уриан дор хэрэгжиж байгаа нь Дэлхийн хөрсний өдрийн уриатай нийцэж байна. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурал уриаг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлог юм.Й


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.