“Монгол улс: ковид-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн хүнс, бордооны үнийн хямрал” төсөл хэрэгжүүлнэ
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар Азийн хөгжлийн банкны Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн ахлах мэргэжилтэн Шинго Кимуратай уулзаж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих гэж буй “Монгол Улс: КОВИД-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн хүнс, бордооны үнийн хямрал” техник туслалцааны төслийн талаар санал солилцож, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дээрх Техник туслалцааны төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдаж байгаа бөгөөд УИХ-аас баталсан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Энэхүү техник туслалцааны төслийн зорилго нь КОВИД-19-ийн дараах хүнсний аюулгүй байдал болон Монгол Улс дахь дэлхийн хүнсний болон бордооны үнийн хямралыг бэхжүүлэх юм. Төслийн үр дүнд хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг даван туулах стратеги, менежмент сайжирч, Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдал дээшилнэ. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. PRADHAN
2 сарын өмнө
172.71.182.229
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)