УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэгт оролцлоо
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд суурь нөхцөлийг бүрдүүлэх, улмаар эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан билээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхан, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.12.02) Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, Улсын Их Хурлаас баталсан дээрх бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Тэрбээр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхойлсон “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Хот хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн 6 дэд бодлогод шинжлэх ухааны оролцоо ямар чухал болох, бидэнд, шинжлэх ухааны салбарт ямар багтаамж, нөөц, хүчин чадал байгаа, үүнд шинжлэх ухааны салбарынхан хэрхэн оролцох, бид ямар хувь нэмэр оруулах боломжтой, бидэнд ямар гарц шийдэл байгааг тодорхойлох үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж, энэ талаарх санал бодлоо хуваан хэлэлцэж байгаа нь энэхүү арга хэмжээний хамгийн том зорилт, үр дүн байх болно хэмээн онцлон дурдав.

Цаашид УИХ шинжлэх ухааны салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухааны салбарын бодлого, шинэчлэлтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж буйгаа энэ үеэр хэлсэн.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвүүдээр илтгэл тавьсан.

Мөн бодлого боловсруулагчид, шинжлэх ухааны салбарынхан “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-д шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхны оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. PRADHAN
2 сарын өмнө
172.71.182.228
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)