ЭТТ: Нээлттэй, цахим, ил тод уурхай
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341,5 сая долларын үнийн дүн бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205,5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн нүүрс борлуулав.Компаний санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 152 сая доллароор буурууллаа. 2022 оны 10 сарын 05-ны өдрийн байдлаар 603 сая долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл байсныг бууруулж 451 сая доллар болгов.
 
авантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр19,8 мянган тн нүүрс тээвэрлэж байсныг өдөрт дунджаар 700 машин 74,2 мянган тонн болгон нэмэгдүүллээ. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгсэл 100.8 мян.тн нүүрсийг ачуулсан байна.
 Нүүрс тээвэрлэлт, худалдан борлуулалт, олборлолттой холбоотой бүх мэдээллийг компанийн албан ёсны www.ett.mn цахим хуудсанд нээлттэй байршууллаа. Уурхайн үйл ажиллагааг цаашид технологийн дэвшилд суурилсан ил тод, цахим болгох ажил үргэлжилнэ.
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.