Түр даргын ТӨР САМАРЧ мэдэх ХУУЛЬ БУС үйлдлүүд нь  Соёлын салбарыг ШАВАРТАЙ ХУТГАХ вий!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 сарын өмнө

Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үгтэй. Харин СОЁЛЫН ЯАМНЫ бүтцийн агентлагууд ТӨСВИЙН МӨНГИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ УЙЛУУЛЖ БАЙНА!! Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын бүтээлч сар гэж хичнээн ТЭРБУМААР нь цацаж байна!!! Монгол улс ардын хувьсгалын 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлээд дууссан. Гэтэл Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул гэгч  хууль бусаар томилогдчихсон эмэгтэй ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгийг ямар ч үр ашиггүй, хэрэггүй зүйлд, зөвхөн ДАРГА НАРТ зориулсан, гарын бэлгэнд өгөх ЗУРАГТ НОМ хэвлүүлэхэд зарцуулахаар 60 сая төгрөгийн тендер зарласан байна!!!

Ердөө 500 ширхэг хэвлэгдэх монгол, англи тайлбартай ЗУРАГТ НОМ тийм чухал гэж үү? Соёлын өвд хамрагдах өч төчнөөн зүйл хулгайд алдагдаж байхад СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА эмэгтэй яагаад ам ангайдаггүй юм бэ?

Соёлын сайд Ч.Номингийн баруун гар болсон Н.Мөнхзул нь “Соёл урлагийг хөгжүүлэх сан”-гийн мөнгөнөөс хувьдаа завшсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн. Тэгсэн атал тушаал ахиж Соёл урлагийн газрын дарга болчихсон “шогшиж яваа” нь ардаа бат хамгаалалттай гэж үзэхээс өөр аргагүй. Төрийн албанд тэнцэхгүй. Гэсэн хэдий ч Ц.Нямдорж гуайн “амраг” гэгддэг хууль бус төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгийн татаас шахалтаар КОВИДЫН ХУУЛИЙН ХУГАЦААНД түр дарга болов. Энэ хугацаанд СОЁЛЫН ЯАМНЫ зарцуулах мөнгийг “эвтэйхэн хуваан авдаг” байж болзошгүй.

Түүний хуудуутай үйлдлүүдээс жишээ татвал Соёлын яамны харьяа Соёл урлагийн газраас наадмын төсвийн 90 хувийг гаргасан бөгөөд ингэхдээ гол зохион байгуулагч болох УДЭТ-ын данс руу шилжүүлэлгүй “Гэгээн эгшигт тэнгэр” ТББ-ын данс руу “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын санхүүжилт” гэх утгаар 1.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ мэтээр ТҮР ДАРГЫН хууль бус үйлдлүүд ТӨР САМАРЧ ч мэдэхээр байна!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
PRADHAN
2 сарын өмнө
172.71.182.228
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)