ҮББХ: Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хороо өнөөдрийн (2022.12.07) хуралдаанаараа үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөл оролцож, тус тусын эрхэлсэн асуудлаар мэдээлэл өгөв.

Улсын Их Хурлын “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 ондбиржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” 16 дугаар, Засгийн газрын “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 244 дүгээр тогтоолуудаар Төрийн банк болон нэр бүхий 26 компанийн 34 хүртэл хувьд IPO хийж, нээлттэй аж ахуйн нэгж болгон олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахаар шийдвэрлэсэн. Эдгээрээс Төрийн банкны 5.71 хувийг анхдагч зах зээлд амжилттай арилжаалсан бөгөөд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 34 хувийг энэ онд багтаан арилжаалахаар бэлтгэл хангаж байгааг Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 6.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байна. Компани, аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-аар дамжуулан татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 2020 онд 65.3 тэрбум төгрөг байсан бол 2022 оны эхний 11 сарын байдлаар 528.9 тэрбум төгрөг байна. 2021 онд энэ дүн 1.4 их наяд төгрөг болтлоо өсөж байжээ. Банкны тухай хуулиар системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани байхаар зохицуулсны дагуу одоогоор Төрийн банкнаас гадна Голомт банк хувьцаагаа гаргаж, 10.09 хувиа анхдагч зах зээлд арилжаалаад байна. ХААН банкны IPO-г энэ онд багтаан хийж, Худалдаа хөгжлийн болон Хас банкуудын хувьцааг 2023 онд гаргана.

Улсын Их Хурлын 16 дугаар тогтоолоор баталсан үндсэн чиглэлд 2023 онд багтаан олон нийтийн, нээлттай компани болгох аж ахуйн нэгжийн жагсаалтад Монголын хөрөнгийн бирж ТӨХК багтаж байгаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Алтайгийн Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлд дурдсанаар хувьцаа гаргах ажлын бэлтгэл үндсэндээ хангагдаж, үнэт цаасны танилцуулгаа Санхүүгийн зохицуулах хороонд оруулахад бэлэн болсон байна. Анхдагч зах зээлийн арилжааг 2022 онд багтаан явуулах ажээ. Тэрээр мэдээлэлдээ, үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх өргөн боломжтойг дурдан, олон улсын туршлагаас танилцуулж, экспортод гаргах нүүрсийг цахимаар нээлттэй арилжих, тэтгэврийн шинэтгэлийн хүрээнд нийгмийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулагч болгож, хөрөнгийн зарцуулалтыг өгөөжтэй, үр ашигтай болгох, “Шинэ эргэлтийн бодлого”-ын томоохон бүтээн байгуулалтууд, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө татах зэрэгт  хөрөнгийн зах зээлийн арга хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах нь зүйтэй гэлээ. Мөн, стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэл хувийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар хуульчилсан нь хангалттай хэрэгжихгүй байгааг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэд хэдэн асуулт тавьж, хариулт авлаа. Төрийнбанкны тав гаруйхан хувийг олон нийтэд санал болгосон байна, үлдсэн хэсгийг хэзээ гаргах, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаа, ашиг орлого ямар байгаа болон өнгөрсөн хугацаанд шинээр гарсан хувьцааны үнийн хэлбэлзэл, хөрвөх чадвар ямар байгаа, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох болон гадаадаас манай бирж дээрх хувьцааг худалдан авах боломж ямар байгааг тэрээр сонирхож, хариулт авлаа. Мөн хөдөө, аж ахуйн болон шинээр байгуулахаар яригдаж байгаа уул уурхайн биржтэй Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаа хэр уялдаа холбоотой байх, төрийн өмчийн компаниуд дахь хөрөнгө, мөнгө завших, хулгай хийх явдлыг таслан зогсоох, эрсдлийг хаах талаар холбогдох хуульд ямар зохицуулалт байгаа, ямар зохицуулалт нэмэх шаардлагатай талаар Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийг төлөөлөн ирж, хуралдаанд оролцож буй хүмүүсээс асуув.

Төрийн банкны талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариулахдаа, Улсын Их Хурлын 16 дугаар тогтоолд тус банкны нийт хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар арилжаалахаар заасны дагуу үлдэх 15 хувийг 2023 онд үргэлжлүүлэн арилжаална гэлээ. Б.Цэнгэл төрийн өмчит компаниудын засаглалын талаар хариулахдаа, олон улсын зөвлөхүүд нэгдсэн удирдлагатай,группын зохион байгуулалттай, бие даасан байх нь зүйтэй гэж зөвлөдөг гээд, Засгийн газраас саяхан гаргасан Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет компанийг Эрдэнэс Монгол ХХК-ийн удирдлагад шилжүүлсэн шийдвэрийг жишээлж, энэ чиглэл рүү төрийн өмчийн удирдлагыг шилжүүлж байгааг ярив. Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай биржийн ашигт ажиллагаа, арилжаалагдаж буй хувьцааны хөрвөх чадварын талаар танилцуулаад, гадаадын болон Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааг давхар бүртгүүлснээр тэдгээр бүртгэлтэй зах зээлүүд дээрээ зэрэг арилжаалагдах боломжтойг “Эрдэнэ ресурс” ХК-ийг жишээлэн дурдлаа. Мөн, уул уурхайн зэрэг таваарын биржүүдийн арилжааг нэгэнт бүрэлдэж тогтсон Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжааны платформоор явуулах боломж, хүчин чадал байгааг мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням сүүлийн үед дуулиан болоод байгаа “нүүрсний хулгай”-н тухай асуудлыг хөндөж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах талаар ямар ажил хийснийг асуухад Б.Цэнгэл, тус компани “Эрдэнэс Монгол” ХК-ийн удирдлагад ажилладгийг хэлэв. 2019 онд тодорхой хугацаанд Сангийн яам, Уул уурхайн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үедээ хяналт шалгалт явуулахад 320.0 мянган тонн нүүрсний зөрчил илэрч байжээ. Хэдийгээр хувьцааг нь1072 ширхэгээр иргэдэд олгоод байгаа ч тус компани одоог хүртэл Монголын хөрөнгийн биржид бүртгэлгүй, хаалттай ХК хэлбэртэй байгаа юм. Биржид бүртгэлгүй учир компанийн үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн бирж ТӨХК хяналт тавих боломжгүй болохыг гүйцэтгэх захирал Х.Алтай ярьсан юм.

Уул уурхайн бирж байгуулах, үүнд 10 гаруй сая ам.долларын зардал, санхүүжилт шаардагдаж байгаа гэх мэт асуудал яригдаж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир дурдаад, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжааны бэлэн систем байхад тусад нь шинэ бирж байгуулах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлынгишүүн Г.Ганболд төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд арилжаалж, нээлттэй болгох нь зөв боловч энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ буруу компаниудаас эхлээд байна гэсэн шүүмж хэллээ. Тэрээр, хувьцааг анхнаас нь үнэ цэнтэй, хөрвөх чадвартай гаргах, төрийн өмчийн үнэ цэнийг цаашид өсгөн нэмэгдүүлэх, компаниудын засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд ашигтайгаасаа эхлэх ёстой гэж үзэж байгаа юм. Хөрөнгө завших, хууль бусаар үрж зарах, хулгайлах явдал их байгаа компаниудаа цаг алдалгүй нээлттэй, тунгалаг болгож сайжруулах шаардлагатай хэмээн тэрээр хэллээ. Үүний зэрэгцээ анхны өмч хувьчлалаас эхтэй, цэнхэр, ягаан тасалбараар сольж авсан хувьцааныхаа ногдол ашгийг авахгүй, эс бөгөөс эзэд нь олдохгүй байгаагаас хуримтлагдсан хөрөнгийн хэмжээ хэд хэчнээн болсон, хаана хадгалагдаж байгаа талаар тэрээр асууж, хариулт авав. Олгогдоогүй ногдол ашиг, идэвхгүй хувьцаа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хадгалагддаг бөгөөд үнийн дүн нь 10 тэрбум төгрөг даваад байгааг Х.Алтай дурдаж, эздийг нь олж хуваарилах талаар идэвхтэй ажиллаж, үлдсэнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын 16 дугаар тогтоолоор баталсан үндсэн чиглэлд 2022-2023 онд багтаан хувьцааг нь арилжаалах 26 компани жагсаасны 20 нь авто замын засвар арчлалтын (АЗЗА) компаниуд юм. Эдгээр компаниуд дунджаар 1.0 тэрбумын үнэлгээтэй, алдагдал ихтэй, ашиг багатайн дээр зээлээс зээлийн хооронд ажиллаж байгаа нь тэдгээрийн IPO-г амжилт багатай болгож болзошгүй юм гэсэн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын байр суурьтай санал нэг байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин илэрхийлээд, 16 дугаар тогтоолоор баталсан үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд оруулж ирэхийг зөвлөв. Мөн тэрээр, 2010 онд Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Лондоны хөрөнгийн биржийн хамтын ажиллагааны хүрээнд Millenium IT компаниас худалдан авсан арилжааны систем хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, хариулт авлаа.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн, нээлттэй хувьцаат компани болгох үндсэн чиглэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хэлбэрдсэн, үр дүнгүй хэмээн шүүмжлээд, зөв зүйлийг зөв хийх хэрэгтэй гэлээ. Төрийн өмчит 100 гаруй компанийн дээр орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн өмч хөрөнгө, үйл ажиллагааны орлого, ашгийг нэмэхээр дүн нь маш их гарна. Энэ олон компани, ийм том дүнгийн цаана ямар ч сайн менежмент хийлээ гэсэн хулгай луйвар байж таарна. Иймд тэдгээрийг өөрчлөн шинэчлэх ажлыг алгуур удаанаар хийх, ашиггүй аж ахуйн нэгжүүдээс эхлэх гэм мэтээр биш дорвитой хийх шаардлагатай гэж тэрээр саналаа хэлэв. Өмнөговь аймгийн 51 хувийн оролцоотой Тавантолгой ХК-ийг 100 хувь төрийн мэдэлд авах тухай асуудлаар ямар аргачлал яригдаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар тодруулан лавлаж, хариулт авлаа. Тэрээр,Тавантолгойн орд газарт ажиллаж байгаа төрийн, орон нутгийн оролцоотой, хувийн гэсэн өмчлөлийн гурван өөр хэлбэр бүхий компаниудаас хувийн компани нь хамгийн сайн ажиллаж байгааг дурдаад, төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалахын зэрэгцээ зарим хэсгийг хувьчлах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Улсын Их Хурлаас баталсан үндсэн чиглэл гарахаас өмнө төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд санал болгож арилжаалах ямар ажил, алхам хийгдэж байсныг тодруулав. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны 10 хүртэлх хувийг арилжаалахаар Засгийн газрын тогтоол гарсан боловч 51/49 хувийн асуудлаарх маргаанаас болж хэрэгжээгүй байна. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК олон улсын хэмжээнд IPO гаргахаар ажиллаж байсан боловч замхарсан аж.

Дээрх асуудлыг хэлэлцэн, мэдээлэл сонсож дуусаад Байнгын хорооноос “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоол гаргалаа. Уг тогтоолоор, төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг үндсэн чиглэлийн 4.1-д дурдсан жагсаалтыг эргэн харж, авто замын засвар арчлалтын компаниудын талаар дахин санал боловсруулах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн биржийн бүтээгдэхүүнүүдийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдүүлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд оруулж ирэх, Эрдэнэс Тавантолгой, МИАТ, Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийг 2023 онд багтаан нээлттэй компани болгох асуудлыг судалж, санал боловсруулахыг Засгийн газарт чиглэл болголоо. Эдгээр чиглэлийн хэрэгжилтийг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгов.

Мөн хуралдаанаар, 2022 оны намрын ээлжит чуулганаар Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварыг баталж тогтоол гаргалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.. Банкны тухай хуулиар системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани байхаар зохицуулсны дагуу одоогоор Төрийн банкнаас гадна Голомт банк хувьцаагаа гаргаж, 10.09 хувиа анхдагч зах зээлд арилжаалаад байна. ХААН банкны IPO-г энэ онд багтаан хийж, Худалдаа хөгжлийн болон Хас банкуудын хувьцааг 2023 онд гаргана.

Мөн хуралдаанаар, 2022 оны намрын ээлжит чуулганаар Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварыг баталж тогтоол гаргалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.