ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба Говь-Алтай, Завхан аймагт дэмжлэгт хяналт хийлээ
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээ, мэдээлэлд дэмжлэгт хяналт хийж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хүлээсэн. Монгол Улс нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг 2010 оноос нэвтрүүлсэнээр Улаанбаатар хот, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ.
 
Тэгвэл тус албаны эмч, мэргэжилтнүүд Говь-алтай, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ), Аймгийн нэгдсэн эмнэлэг (АНЭ), Өрхийн эрүүл мэндийн төвд (ӨЭМТ) ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн чанарыг үнэлэн, дэмжлэгт хяналт хийлээ.
 
Дэмжлэгт хяналтын явцад нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулж,  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.