Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Жагсагчдын тавьж байгаа шаардлагуудын дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар оффтейкын 9 гэрээг нууцаас гаргаж байна. Энэхүү гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн 9 гэрээ бий" гэв. Ил болгосон гэрээнүүд дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шахалт, санаачилгаар хийгдсэн байж болох "Тавантолгой- Зүүнбаян төмөр" төслийн Батлан хамгаалах яам, Зам тээврийн яам, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой НУУЦ ГЭРЭЭ ч багтжээ!