Л.Оюун-Эрдэнэ: Дараагийн ДЭЛБЭРЭЛТ төмөр замын салбарт шүү!! Болгоомжтой байгаарай
З.Батхуяг
Үйл явдал
/
8 сарын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдох сайд нарыг УИХ-д танилцуулсны дараа дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг өндөр болгоно. Хэт өндөр хэрэглээтэй орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчидтай тэмцэнэ. Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, тодорхой хугацаа өгнө. Энэ хугацааны дараа авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй байгаа төрийн албан хаагчдад хяналт тавина. Нийтэд зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил болгон зарлаж, цахимжуулна. 

Нүүрсний асуудлын дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Намайг сонсож байгаа тээвэр, төмөр зам, боомттой холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй.  Байгаль орчны яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт бас энэ салбар дээр болж магадгүй шүү. Үүний цаана байгаа улстөрчдийн нэрийг зарлаж магадгүй. Ингээд л манай асуудал цэгцэрнэ. 

Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа одоо болиорой. Бүгдийг нь зарлана гэж бодож байгаа. Энэ асуудлуудыг цэгцэлнэ.  Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хамтдаа хэлэлцэнэ. Дэмжиж баталж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Энэ бүхэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх шатлалын зарчим болж очих ёстой. Ингээд бүх юм цэгцэрнэ гэж бодож байгаа.  Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэн нэгэнтэй наах нь чухал биш. Цоо шинэ 30 жилийг эхлүүлэх нь л бидний хамгийн чухал зүйл шүү" гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
8 сарын өмнө
172.71.218.192
Hezee sum aimagiin zasag darga turiin albaruu orj ballah ve Arai gej 8 tugssun hun 10-r angiin gerchilgee ih surguuliin pombo diplomtoi boltson 10 garui Jil sum udirdaad 1700 garui hun amtai sum ni reket uls turuus ni daijaad 30 d onii durvelt shig yum bolj heden malchin turiin alban haagch AN-han MAN-n heden urvagch nar l uldsen bna iim yumnuudad hezee arga hemjee avah ve
Зочин
8 сарын өмнө
172.69.252.140
Хэрлэнг барихнээ нэг удаагын нүүрс тээвэр 500 саяын хахууль өгдөг гэж үнэн юмуу хүн болгонл ярих юм
Зочин
8 сарын өмнө
172.69.252.148
ингэж зарлахаар юм хумаа нуу болгоомжтой бай гээд ажилагаа хийх гэж байхад задруулчихаж байна шүү ерөнхий сайд нь мэдээлэл аваад тараачихаар яах болж байнаа