Эмнэлгийн лавлагаа тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмж хийгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдээ сайжруулж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд бүтэн жилийн турш зүтгэж, өнөөдөр ийнхүү Эрүүл мэндийн салбарт анх удаа ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвтүүлэн эмчлэх, амбулатори, сувилахуй, эм зүй болон эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн чиглэлүүдээр амжилттай нэвтрүүлж, Эрүүл мэндийн салбарт анх удаа гурван жилийн хугацаагаар батламжилсан ГЭРЧИЛГЭЭ гардан авлаа.