Д.Сумъяабазарын “ГАРЫН ХҮН”  гадаад хэлний багш М.БАЯРАА тэрбумын орон сууцтай!!
З.Батхуяг
Үйл явдал
/
4 долоо хоногн өмнө

Хотын дарга Д.Сумъяабазарын гарын хүн М.Баяраа ерөнхий менежер болов. Сонгинохайрханд хаан байхаас нь эхлээд өнөөдрийг хүртэл дагаж явсаар 2020 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаад Д.Ганболд дарга “давсны хэргээр огцрох” үед нь шууд түүний албанд томилогдов.

Гадаад хэлний багш мэргэжилтэй тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Төрд ажиллаж байхдаа гэнэт баяжсан нөхдүүдийн нэг. Орлогоо нотло, гэнэт хөрөнгөжсөнөө тайлбарла  гэвэл бараг чадахгүй биз. Гэр бүлийн орлого нь 2020 оныхоос нэг дахин өсөж 437 сая 164 мянга болсон. Нэг тэрбум 4 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий нийтийн гурван орон сууц, зуслангийн байшин нэг, хоёр авто зогсоолтой.

2020 онд 9 сая төгрөгийн үнэтэй приус маркийн авто машин унадаг байсан бол 2021 оноос 40 саяын үнэ бүхий Highlander болгож унаагаа томруулжээ. 68 ямаа, 4 адуу, 113 хонь, 8 үхрээ  нийтэд нь 45 сая 460 мянгаар үнэлжээ. Үл хөдлөх хөрөнгийн хувьд 31 сая 280 мянган төгрөгөөр үнэлэгдэх эзэмших эрхийн 2500м2 талбай бүхий дөрвөн газартай. 92 сая 956 мянган төгрөгийн хадгаламжтай, 123 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 50 сая төгрөгийн зээлтэй, “Багшийн туслах” ХХК-ийн 3,85 хувь буюу нэг сая хувьцаа эзэмшдэг байна.

Төрийн албан хаагчийн цалингаар ийм хэмжээний эд хөрөнгө хураах боломжгүй. Сумъяабазар даргыг олон жил дагасны ач тусыг хүртэж сая нэг юм ИХ МӨНГӨТЭЙ ТОМ АЛБАНД томилогдов. Баяжих нь чухал. Харин ямар аргаар   хэрхэн баяжив гэдэг нь анхаарал татаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.