Түгжрэлийг бууруулах нэрийдлээр МАН-ынхан татвар төлөгчдийн мөнгийг “аятайхан халаасалж” буйн тод жишээ бол “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төслийн нэгж”-ийнхэн юм. Үүсэн байгуулагдаад ямартай ч нэг жил болоход хотын түгжрэл ядаж нэг хувиар ч болов буурсангүй!!!
Хамгийн хачирхалтай нь тус нэгжийн захирал нь сард таван сая 200 мянга, жилд 62 сая 400 мянга, нэмэгдэлтэйгээ нийлээд 70 саяын цалин авахаас гадна хоол унааныхаа мөнгийг мөн гаргуулдаг.
Нийт 27 ажилтантай тус агентлаг сардаа 96 сая 100 мянга, жилд нэг тэрбум 306 сая төгрөгийг цалин хангамжид зарцуулдаг. Өөрөөр хэлбэл Загийн газраас нийслэлд шилжүүлсэн 420 тэрбумыг энэ мэтээр жижиглэн хуваадаг байж болзошгүй. НИТХ-ын төлөөлөгчид чуулганы хуралдааны үеэр 420 тэрбумын задаргаагаа нэхэхээр Д.Сумъяабазар дарга Ч.Батзоригоос задаргааг нь ав гэдэг нь ийм учиртай байх нь.
Тус газраас 2022 оны долдугаар сард 10 сая 500 мянгаар ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулсан, наймдугаар сард “Арилдал” ХХК-иар “LRT төслийн ТЭЗҮ хэвлүүлэх”, 9 сая 856 мянган төгрөгөөр порграм хангамжийн лицензийн төлбөр хийсэн, есдүгээр сард “Имэт” ХХК-д “шинэ тойрог зам” төслийн танилцуулгын зураг авалтын төлбөрт найман сая 506 мянга, 19 сая 217 мянган төгрөгийг “Мөнх бүрэн хайрхан” ХХК-д гэрээний төлбөрт, “Урал Их” ХХК-д дүүжин таазны гэрэл, оффис хөшиг зэргийн төлбөр болгож 16 сая 240 мянган төгрөг, “Мандуул-Ундрам”-д гэрээний төлбөр болгож 19 сая 576 мянгыг, 10 дугаар сард “Чанс” ХХК –руу 20 саяын гүйлгээ, “Пи Си Молл” ХХК-д 16 сая 209 мянганын гүйлгээ, “Компюьтер бизнес солюшинс” ХХК-д 19 сая 705 мянгын гүйлгээ, Д.Эрдэнэбатад оффис хөшиг, наадаг дрожны үнэ гэж таван сая 381 мянган төгрөг, 12 дугаар сард “Дамен” ХХК-д хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ болгож зургаан сая төгрөг, “Ган үзэг” УХМХ-рүү гэрээний төлбөр болгож таван сая 910 мянган төгрөгийг тус тус гүйлгээ хийжээ.
Тэрбээр жилд 128 сая төгрөгийн орлого олдог бол 1,5 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн нэг байшинтай. 319 саяын үнэ бүхий NISSAN PATROL хөлөглөдөг, 80 саяын үнэт эдлэлтэй, 40 саяын газартай, 40 саяын хадгаламжтай, бусдаас 200 саяын авлагатай бол нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. өмнөх хоёр жил түүний орлого хэвийн байсан бол “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгж”-ийн захирал болсоноосоо хойш хөрөнгө орлого нь огцом нэмэгджээ!!!