Яруу найрагч Ц.Хулангийн том хүү У.РАВДАН: Та нар юунаас айж ингэж яаран сандран хөдлөв
Т.Бямбажаргал
Үйл явдал
/
2 долоо хоногн өмнө

Яруу найрагч Цоодолын Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 зүйл ангиар баривчилж сарын хугацаанд хорих шийдвэрийг гаргасан. Энэ явдалтай холбогдуулан түүний том хүү У.Равдан мэдээлэл хийлээ.

Яруу найрагч Цоодолын Хулангийн том хүү У.Равдан:

“Би эхнэр дөрвөн хүүхдийн хамт Австралид ажиллаж амьдардаг. Дөрөв хоногийн өмнө өглөө эрт ээжийг минь баривчилжээ. Насанд хүрээгүй дүүгийн минь утсыг нь хүртэл хураан авч ээжийг маань шөнө дөл хүртэл байцаагаад хорих 461-р ангид 48 цагийн турш хорьсон тухай сонссон. Хууль хяналтын байгууллага асууж тодруулах зүйлээ асуугаад суллах байх гэж итгэн хүлээж байтал өмгөөлөгчгүйгээр ахин хуралдаж нэг сар хорих шийдвэрийг гаргажээ.

Та нар юунаас айж ингэж яаран сандран хөдлөв. Тэр тусмаа ар гэрийнхэн нь ч мэдээгүй байхад нууцын зэрэглэлтэй гэх мэдээллийг Зариг.мн ямар зорилготой хэнээс, хэрхэн олж авсан нь сонин байна.

Ээж минь эртнээс өөрийн үзэл бодлыг хэнээс ч айлгүй ном зохиол, шүлэг нийтлэлээр илэрхийлсээр ирсэн. Хуулиа мөрддөггүй юм бол ядаж илт харлуулж, гүтгэхгүй байхыг хүсье.

Хүнийг унасан дээр нь гишгэх шиг амархан бөгөөд адгийн зан байхгүй шүү. Ямар ч байсан миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш гэдгийг би эргэлзээгүйгээр мэдэж байна” гэжээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайд гуай !
2 долоо хоногн өмнө
172.71.215.13
Монголчуудыг бултаар нь хордуулах аюул учруулсан махны наймаачин хятадуудыг барьж хорьдоггүй атлаа улс, үндэстнийхээ төлөө дуугардаг язгуурын монгол иргэдийг барьж хорьдог ТЕГ-ын дарга П. Одонбаатарыг үтэр түргэн халж оронд нь чин шударга , эх оронч, язгуурын монгол !!!, жинхэнэ дипломтой ! ( сүүлийн үед төрд ажиллагсдын хуурамч дипломын асуудал яригдаад байгаа !!! ), ажил мэргэжлийнхээ өндөр чадвартай хүнийг томилно уу