Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар цас орно
Х.Цолмон
Үйл явдал
/
2 долоо хоногн өмнө
Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:  Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -22...-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5..-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -17…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -24…-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. -18…-20 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.