Түүнийг Иван Крамскойн “Танихгүй эмэгтэй”, Ц.Энхжин “Холбоо нуур”, Л.Гаваа “Кино механикч”, Павел Педатов “Анх удаа одонгоор шагнуулсан түшмэлийн өглөө” зэрэг сонгодог уран зургуудын тухай танин мэдэхүй-уран сайхны нийтлэл бичсэний учир ийнхүү онцолж шагналын эзнээр тодруулсан байна.
Шагналыг тус сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Нямаа гардуулав. Ахмад сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн хувьд хоёр жилийн өмнөөс “Улирал ба Зохиолч” сэтгүүлд булан эрхэлж, дэлхийн сонгодог уран зургуудын тухай дагнан бичиж эхэлжээ. Тэрбээр өдгөө Дархан хотод ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн хойд бүс хариуцсан зохицуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг нэгэн юм.