Есөн настай хүүгийн нэрийг Дэвид Балогун гэдэг аж. Тэрбээр Рийч кибер ахлах сургуулийг төгссөн гэрчилгээгээ хүлээн аваад удаагүй аж. Энэ талаар Пенсильванийн "WGAL" сувгаас бямба гарагт мэдээлсэн байна.
Тэрбээр ярилцлагадаа "Би сансрын физикч болохыг хүсдэг. Хар нүх хийгээд шинэ оддыг судалмаар байна" гэжээ.
Дэлхийн түүхэнд түүнээс өмнө бага насандаа ахлах сургууль төгсөж байсан нэг тохиолдол байдаг бөгөөд 1990 онд Майкл Көрни гэх зургаан настай хүү ахлах сургууль төгсөж байжээ.