Урамшууллын хэмжээ иргэний өгсөн мэдээллийн төрөл, хэлбэрээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд үнэлгээний жишгийг дараах байдлаар тогтоожээ.
Тодруулбал, гэмт хэрэг үйлдэхээр бэлдэж байгаа эсвэл үйлдсэн 50 мянгаас 2 сая, илрүүлж чадаагүй гэмт хэрэг, террорист болон мансууруулах бодис, хүн худалдаалах 5 сая хүртэл, эрэн сурвалжилж буй хосгүй үнэт мэдээлэл, бусад эд зүйлсийн мэдээллийг 2 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгохоор тушаал гаргажээ.
Мөн хуулийн байгууллага мэдээлэл өгсөн иргэний хувийн нууцыг чандлан хадгална.