Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк улс руу Монголын онцгой байдлын албан хаагчдын бүрэлдэхүүн бүхий багийг илгээхээр болжээ.
Монгол Улсын Засгийн газраас Бугд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хуний бүрэлдэхүүн эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа Турк Улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ. Мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.