Замын цагдаагийн холбогдох албаныхан саналаа боловсруулан нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал юм байна.
Уг саналыг Хотын дарга дэмжвэл захирамж гарч, ирэх амралтын өдрүүдэд шийдвэр хэрэгжинэ.