Монгол банкны гадна дүн өвлийн хүйтнээр олон хоног суулт зарлаж буй иргэнээс шалтгаан нөхцлийг нь тодрууллаа.
Тэрээр 2013 онд 8 нэрийн хүнсний дэлгүүрээ зарахаар зар өгч, Голомт банкны зээлээр дамжуулан нэгэн гэр бүл худалдан авахаар болжээ. Гэвч уг этгээдүүд залилангийн хэрэгтнүүд байсан бөгөөд Голомт банкны эдийн засагч анх буруу дүгнэлт гаргаснаас ийнхүү байраа залилуулсан байна.
Энэ явдлаас хойш тасралтгүй тэмцэж 2019 онд байраа буцааж авсан боловч их хэмжээний өрөнд орж, захиран зарцуулах эрхээ алдсан. Тэрээр Монгол банкнаас хуулиа биелүүлж хохирлыг барагдуулж, буруутай үйл ажиллагаандаа уучлалт хүсч, хуулиа мөрдөхийг хүсэн ийнхүү дүн өвлийн хүйтнээр Монгол банкны гадаа 23 дахь өдрөө сууж байгаа аж. ЭНД дарна уу