Монголын өнөөгийн орчин нөхцөлд өөрийн гэсэн байртай болоход тулгардаг асуудал, бэршээлийг иргэд, залуусаас тодруулахад,
"Өр зээлээр л өөрийн байртай болох боломжтой. Гэвч дөнгөж төгссөн оюутан залуусын хувьд НДШ төлдгүй, барьцаалах хөрөнгөгүйгээс зээл гардаггүй. Дагнасан ганц ажлын цалингаар байртай болох дэндүү хэцүү. Дор хаяж гурваас дөрвөн ажил давхар хийж байж зээлээр байр авч болохоор байна. Ер нь шинэ байр худалдаж авна гэдэг нь Монголын залуусын мөрөөдөл болоод байгаа" хэмээн хэлж байв.