Нийслэлийн дарга нар өөрийгөө сурталчилахад татвар төлөгчдийн хоёр тэрбум төгрөгийг зарцуулдаг байхад хот тохижилтынхон өдөр шөнө, өглөө оройгүй явган алхаж, цас мөс, соёлгүй иргэдийн нус цэр, хог шороог цэвэрлэдэг.
Нийслэлийн удирдлагууд ажилчдынх нь цалин хангамжийг нэмнэ гэж бардам ам хэлдэг ч ачир дээрээ нэмсэн зүйлгүй, хуурсан байдаг. Олон жил хууртсан “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ынхан өөрийн хөрөнгөөр 93 сая төгрөг хуримтлуулан “АЖИЛЧДЫН АВТОБУС” худалдан авах тендер зарлажээ!!!