Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт тус сумын харъяат туслах малчин Г/22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.15-ны өдрийн 07:00 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын төвөөс урд зүгт "Дөрвөлжийн хөндий", "Алтат", "Хувилгааны-Овөлжөө", "Энгэрийн хөв" гэдэг газар, сумын тевөөс зүүн зүгт "Шандын хоолой", "Хатавчийн хавцал", "Шинэ худгийн хөндий", "Цэг" гэдэг газар хүртэл нийт 180 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 03.16-ны өдрийн 08:00 цагаас дахин эхлүүлсэн байна.