МУИС-ийн удирдлагууд оюутнуудын СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР ХУВЦАС хийлгэжээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

Нэрээ бусдад “дээрэмдүүлчихээд” арга ядаж явсан МУИС-ийн удирдлагууд оюутнуудынхаа СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР бэлэн хувцас хийлгэжээ. Хөдөөний малчид хүүхдээ дээд боловсролтой болгохын тулд хонио муулж, ямаагаа самнаж сургалтын төлбөрийг арай гэж бүрдүүлж өгдөг. Гэтэл түүнийг нь сургуулийн удирдлагууд нь бизнес болгон хөгжүүлж СПОРТЫН ХУВЦАС хийлгэж зардаг байж болзошгүй нь!!

Монгол Улсын Их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү нь 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдөр “МИЧЕЛ АМАЗОНКА” ХХК-тай хамтран “өдөр тутмын болон спорт хувцас” нийлүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай хийжээ.

Тэгвэл уг гэрээний хүчинтэй хугацаа дууссан байна. Гэвч МУИС-ийн хэвлэх үйлдвэрээс МИЧЕЛ АМАЗОНКА ХХК-ийн 5002224088 тоот данс руу 7,987,200 мянган төгрөгийг БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮН ЦАМЦ гэсэн гүйлгээг 2023 оны 03 сарын 07-нд шилжүүлжээ.

Монгол Улсын Их хурлаас баталсан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан ярихдаа "Бүх шатны төрийн байгууллагууд хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа нь ил тод, төсөв мөнгөний зарцуулалт нь ил тод, үр ашигтай" байх ёстой гэдгийг онцолсон. Гэвч МУИС-ийн өмнөх удирдлагууд ОЮУТНУУДЫНХАА СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР, ҮР АШИГГҮЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛЖ БАЙГАА нь харамсалтай!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
1 долоо хоногн өмнө
172.69.252.141
Төлбөр ч гэж дээ. Дунд сургуулийн төлбөр 10 саяас 150 сая байхад МУИС 1 жилийн төлбөр 3 сая 500
Зочин
1 долоо хоногн өмнө
172.69.45.134
Zass tulbur gej shuls tudii yum bdag bizde
Төлбөр
1 долоо хоногн өмнө
172.69.252.138
Төлбөрийг нь наад зах нь 3 дахин нэмэх хэрэгтэй
Оюутан
1 долоо хоногн өмнө
172.69.252.141
Аль их сургууль өөрийн нэрийн хувцас аяга үзэг хийлгэдэг л дээ. Хувийн сургууль төгссөн чадваргүй сэтгүүлчидэд л энэ гайхах сэдэв байхдаа. Юм үз жоохон тархиа цэнэглэ энэ бол шууд алга болчихдог зүйл биш. Зараад эргээд төлөгдөнө. Муис ийн цамц өмсөх нь бидэндээ нэр төр байдаг шүү
Зочин
1 долоо хоногн өмнө
172.68.93.130
Брэнд бүтээгдэхүүн хийлгэж МУИС-ийн оюутнуудад өмсүүлдэг байх шүү. Тодорхой хэмжээний үнээр санал болгодог.
Ялсан сургуулийн төгсөгч :)
1 долоо хоногн өмнө
172.69.252.140
Үүнийг бичсэн сэтгүүлч гээч нь ялагдсан сургуулийнх төгсөгч юм уу. Тийм бол танай сургуульд судалгаа хийх, оновчтой шүүлжлэх, ёс зүйтэй байх зэрэг чадвар заадаггүй юм уу. Сургуультай минь холбоотой мэдээ болохоор нь ороод ирсэн биш манай ээж найзтайгаа хов базахдаа ч энэнээс дээр юм ярьдаг юм даа. Дэлхийн сургуулиудтай харицуулахад МУИС муу л даа гэхдээ төгсөгчид нь аливаа юмыг шүүмжлэх гэж байгаа бол ийм түүхий дутуу дулимаг юм бичихгүй ээ. Бараг шар хэвлэл юм уу хайшаан. Жич: мууллаа барьлаа гэдэг өнцөгөөр шүүмлээгүй болно.