Лантуун дохио ТББ-аас "Мартахгүй, Давтахгүй" хүчирхийллийн эсрэг жагсаалыг УДЭТ-ын ард талын талбайд зохион байгуулж байна.
Жагсаалын үеэр дурдсан зарим ноцтой тоо баримт:
Жагсаалын гол шаардлагууд:
Шаардлага 1. Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хуулийн УИХ-аар хэлэлцүүлэн батлах
Шаардлага 2. Гэрчийн мэдээллийг нууцлахыг шаардаж байна. Сайн хөрш байсныхаа төлөө эрсдэлд орж болохгүй.
Шаардлага 3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах
Шаардлага 4. Хохиролгүй гэсэн хүсэлтийг заавал хууль ёсны төлөөлөгчөөр хянуулж үзмээр байна. Эцэг эх нь өмнөөс хэлээд байдаг ч хүүхэд өөрөө хохиролтой байвал яах юм
Шаардлага 5. Сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн зохицуулалтыг боловсруулж батлахыг шаардаж байна.
Шаардлага 6. Хүүхдийн хамгааллын төсөв яаж зарцуулагдаж байгааг нээлттэй тайлагна
Шаардлага 7. Хороо, сургуулийн нийгмийн ажилтан мэргэжлийн ажлаа хийх боломжоор нь хангаж өгөх
Шаардлага 8. Хамгаалах байруудын үйлчилгээг сайжруулах
Шаардлага 9. Хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулах, бүх төрлийн байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой болж олон нийтэд хүргэдэг байх