Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.БАЯНЖАРГАЛ: Хорихдоо хорьхон минут, тамга тэмдэггүй тайлбар бичихдээ дөрвөн цаг зарцуулсан гэнэ шүү
C.Одончимэг
Үйл явдал
/
2 сарын өмнө
"Тэмцэгч" Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлах арга хэмжээг өөрчлүүлсэн ч СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн үзэж цагдан хорих арга хэмжээг үргэлжлүүлсэн.
Харин иргэд түүнийг суллахыг шаардаж ХЗДХЯ болон СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэгвэл энэ талаар Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
"Хорихдоо хорьхон минут, тамга тамдэггүй тайлбар бичихдээ 4 цаг зарцуулсан гэнэ дээ. Үлгэрийг бол зохиосон шиг зохиогоо биз ээ" хэмээжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.