"Better Mind" нойргүйдэл, сэтгэц судлалын эмнэлгийн Сэтгэцийн эмч Д.НОМИН-ЭРДЭНЭ: Тархи өөрөө байнгын давтамжтай хийх ёстой үйлдлүүдээ өөртөө хадгалчихсан байдаг. Гэтэл байнгын давтамжтай байсан зүйлийг гэнэт урагшлуулаад юмуу хойшлуулчихаар цагийн хэмнэл алдагдаж тодорхой хэмжээний биеийн болон сэтгэлийн хямрал үүсгэдэг. Сургуулийн хүүхдүүдэд ч энэ ялгаагүй нөлөөлнө. Нэг цаг ч гэсэн яг л адил. Тухайн хүний био хэмнэл нь өөрчлөгдөөд байна гэсэн үг. Бүх хийдэг байсан үйлдлүүд нь нэг цагаар өөрчлөгдөхөөр дотор эрхтний үйл ажиллагаа ч алдагдана.