Тэрээр 2010 оноос эхлэн цахилгаан зуух, нам даралтын зуух хийж эхэлсэн. Анх 2012 онд залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт оролцон Ерөнхий сайдын шагнал хүртэж байсан. Одоогоор гурван зуу гаруй айл гэрийн гал голомтыг урлаад байна. Хөдөө орон нутгаас захиалж буй үйлчлүүлэгчдээ очин үйлчилдэг. Гал голомтоо урлуулсан айл өрхүүд сэтгэл ханамжтай байдаг. Цаашдаа урлаж буй бүтээлээ улам сайжруулан хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлэн явахыг зорьж байна хэмээх ярих түүний ярианаас сэтгэл зүрхээ шингээн урлаж нэг ч гэсэн айл өрхийг гал голомттой болгож өгөх хүсэл эрмэлзэлийг олж харсан юм.