С.Чинзориг сайд иргэдийг бухимдуулж буй эмийн үнийн хяналтгүй өсөлт, эмийн чанар, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг анхааруулсан.
Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” нь татвар төлөгчдийн төлсөн татварын мөнгөнөөс таван сая төгрөгөөр ажилчдынхаа компьютерийн хурдыг нэмэгдүүлнэ гэж 20 ширхэг SSD хатуу диск худалдан авсан байна.
Түүнчлэн албан хэрэг хөтлөлт, хүний нөөцийн бүртгэлийн “Эйфл софт” программ хангамжийн үйлчилгээний гэрээ сунгах зорилгоор долоон сая 800 мянган төгрөгийг тус тус зарцуулжээ.
Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль, төсвийн тухай хуулиудыг тус тус зөрчсөн үйлдэл юм.