МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Д.Ирмүүн, ЗГХЭГ-ын ахлах референт П.Энхсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Сургалтыг УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа, Удирдлагын академийн докторант Д.Намхайдагва зэрэг чадварлаг багш нар удирдан явуулж байна. МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд орон нутаг, сумдын төрийн албан хаагчдаа чадавхжуулах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг таниулах ач холбогдол бүхий сургалт зөвлөгөөнд манай аймгийн төрийн албан хаагчид идэвхтэй хамрагдаж байна.