ШУУРХАЙ МЭДЭЭ: Ука хочит Алтанхуягийг цагдаагийн байгууллагаас баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байна
Г.Золбаяр
Үйл явдал
/
2 сарын өмнө

Ука хочит Алтанхуягийг яг одоо цагдаагийн байгууллагаас баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байна. Учир нь тус бүлгийн гишүүд нь Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг нүүрс олборлолтын “Андын Илч” ХХК-ний Монгол талын захирлуудыг БНХАУ-ын иргэдийн захиалгаар зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, галт зэвсэг ашиглан айлган сүрдүүлж заналхийлж, мөн Монгол Улсын иргэн Н.Батхуягийг хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж, айлган сүрдүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа хууль бусаар шилжүүлсэн, бусдын LX-570 маркийн тээврийн хэрэгслийг дээрэмдсэн үйлдлүүдийг тус тус илрүүлэн шалгаж байна.


Ука хочтой Алтанхуяг нь урьд өмнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг булаан галт зэвсэг ашиглан булаан авсан зэрэг хэргүүдээр урьд ял шийтгэгдэж байжээ.


Түүнчлэн тус этгээдүүд нь урьд өмнө дээрэмдэх, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших, бусдыг айлган сүрдүүлэн, дарамталсан, иргэдийг зодож хүнд гэмтэл учруулсан зэрэг хэргүүдэд эрэн сурвалжлагдаж байсан байна.
Цагдаагийн байгууллагаас бүлэг гэмт этгээдүүдийг түргэн шуурхай баривчлан хуулиар хүлээн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь дээрх хэргүүдээс харагдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 сарын өмнө
172.69.252.141
Батсуурийн захиалга уу
Zochin
2 сарын өмнө
172.71.218.77
Iim yumnuudiig shuud buudan aldag bol ugui bol alsan hund ni yl ugduggui bol bid erhee edleed amar jimer amidramaar bnashdee