ЗУРХАЙ: Үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Х.Цолмон
Үйл явдал
/
2 сарын өмнө
ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН
НЭГ ЦАГААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Наран ургах, шингэх: 06.40-19.15

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 3 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 7. Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.