Цагдаагийн байгууллагаас ОНЦ НОЦТОЙ гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа ажээ
Г.Золбаяр
Үйл явдал
/
2 сарын өмнө
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “хххх” зочид буудлын ойролцоо Н.Мөнх-Учрал, З.Гурвансайхан, Х.Оюунболд нарын этгээдүүд бүлэглэн иргэн Г-д хутга тулган айлган сүрдүүлж, заналхийлж улмаар хүч хэрэглэн хохирогчийн унаж явсан 2017 онд үйлдвэрлэгдсэн Lexus LX-570 маркийн автомашиныг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Дээрх хэргийг удаа дараагийн ял шийтгэлтэй, Намсрайжавын Мөнх-Учрал, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ял эдэлж байсан Хишигбуянгийн Оюунболд, Эрүүгийн хуулийн 123.3 145.2 дахь хэсгээр 2 удаа ял эдэлж байсан Зоригтын Гурвансайхан нар бүлэглэн үйлдсэн байжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
....
2 сарын өмнө
172.69.252.141
Uchral aa gj
....
2 сарын өмнө
172.69.252.141
Uchral aa gj