БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧЛӨЛӨӨР улсдаа тэргүүлдэг ДОРНОДЫНХОН 60 саяар урьдчилан сэргийлэх гэнэ!!!
.
Сэдэв, асуудал
/
5 сарын өмнө
Дорнод аймаг 60 сая төгрөгөөр “БЗДХ болон Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах төсөл” тендер зарлажээ.

Манай улсын хувьд жилд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилдөг. Үүний 6400 орчим буюу 40 хувийг нь тэмбүү өвчин дангаараа эзэлж байна. Үүнийг орон нутгаар нь ангилж харвал Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс зэрэг аймгууд тэмбүү өвчний халдварын тоогоор тэргүүлж байна хэмээн статистикийн үндэсний хорооноос мэдээлсэн. Тэгвэл иргэд нь бэлгийн замын өвчнөөр “ТЭРГҮҮЛЖ” байгаад М.Бадамсүрэн дарга ихэд анхаарч ажиллаж буй бололтой шүү.

Энэхүү төслийн хүрээнд хичнээн иргэний “БЗДХ болон Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах” вэ? Төсөл болгон дээр 60 сая төгрөг зарцуулаад байвал цаашдаа хичнээн төсөл дээр хэдэн төгрөг зарцуулах болж байна. М.Бадамсүрэн даргаа төсөл нэрийдлээр төсвийн мөнгийг шамшигдуулахаа хэзээ зогсоох вэ? Таны өмнөх зарласан “Сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх”-д 57,1 сая төгрөг зарцуулсан төслийн үр дүн гарсан уу?

Нийт төсөвт өртөгт 60 сая төгрөг

  • Нийлүүлэх оношлуур, эмнэлэгийн хэрэгслийн төсөвт өртөг 27,745,000 төгрөг
  • Оношлуур 4,560,000 төгрөг
  • Эмнэлэгийн хэрэгсэл 2,530,000 төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна

Тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр зарлагдсан тендерт нийлүүлэх бараа, техникийн тодорхойлолт, стандарт тодорхой бус байна.

Эзэн нь шалгарсан “Сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх төсөл”-ийг тендер болгож зарласан эсэх нь тун эргэлзээтэй биз ээ

Тэгвэл М.БАДАМСҮРЭН дарга таныг цагаан дээр хараар бичсэн хууль журмыг уландаа гишгэж, хуулийг гууль болгож байна гэж хардаж болохоор байна!!!

Эрхэм хүндэт ноён М.Бадамсүрэн даргаа та төсөл нэрээр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахаа хэзээ зогсоох вэ?

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.