Болвсролын зээлийн сангийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Би зээл аваагүй. 2008 онд гишүүн болсноос хойш миний хоёр дүү гадаадад сурч, төгссөн. Ингэхэд нэг ч төгрөгийн зээл авалгүй, өөрсдийн зардлаар сурсан. Миний том хүү гадаадад сурч байгаа. Би төлбөрийг нь төлж байгаа" гэв.