Европ, Монголын хамтарсан худалдаа, аж үйлдвэрийн танхим нь худалдаа, хөрөнгө оруулалтын орчны мэдээллийг гишүүдийнхээ санал, хүсэлтэд тулгуурлан энэ жил анх удаа гаргаж байна. Энэхүү мэдээлэл нь Монгол улсыг сонирхож буй хөрөнгө оруулагч, түншүүдэд улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл авах гарын авлага болох зорилготой юм. Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим нь Европ Монголын бизнесийн харилцааг өргөжүүлэх, Монгол дахь бизнесийн орчныг сайжруулахын төлөө хувийн хэвшлийн нэгдсэн дуу хоолой болох зорилгоор 2019 онд үүсгэн байгуулагдсан байна. Европын холбооны төлөөлөгчийн газар, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк тус танхимыг дэмжиж, нягт холбоотой ажилладаг юм.