УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР улстөр дэх эмэгтэйчүүдийн тоо 40 хувь байх ХУУЛИЙН ЗААЛТЫГ ДЭМЖЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
5 сарын өмнө

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буй билээ. Дээрх хуулийн төсөлд улстөрийн намууд дахь эмэгтэйчүүдийн квот 40 хүртэлх хувийг эзэлнэ гэж тусгасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтаар дэмжээгүй унагасан заалтыг чуулганаар дэмжжээ.

Байнгын хороонд унасан дээрх санал УИХ-ын чуулганы хуралдааны үеэр дэмжигджээ. Улстөр дэх эмэгтэйчүүдийн квот аль ч улстөрийн хүчинд 40 хувийг эзэлнэ гэсэн хуулийн заалт батлагдчихлаа. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам эвслүүд жагсаалт болон тойргийн нэр дэвшигч нараа 40 хувь нь эмэгтэйчүүдэд олгох болж байна. Дээрх саналыг УИХ дахь АН-ын бүлэг, Эмэгтэйчүүдийн бүлгээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар, ХҮН намын дарга Т.Доржханд, сайд Ж.Сүхбаатар нар дэмжжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.